Menu

Luxury Apartment & Penthouse

< Буцах

Үл хөдлөх хөрөнгө хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт

Дэлхийн ихэнх улс орнуудад үл хөдлөх хөрөнгийн бодит үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд өсөлттэй байгааг Олон улсын валютын сан судалгаандаа тэмдэглэжээ. Олон улсын төлбөр тооцооны банк, Европын Төвбанк, АНУ-ын Даллас мужийн Холбооны нөөцийн банк тэргүүтэй хэд хэдэн эх сурвалжийн тоон үзүүлэлтэд харуулснаар Турк, Украин, Арабын Нэгдсэн Эмират улс, Катар тэргүүтэй цөөн улсад орон сууцны үнэ 2018 оны дөрөвдүгээр улирлаас хойш буурсан дүнтэй гарсан бол эсрэгээрээ Энэтхэг, Орос, Япон, Солонгос зэрэг статистик үзүүлэлтийг нь судалгаанд ашигласан дийлэнх улсынх өссөн үзүүлэлттэй байна. Үнийн өсөлтийн хувиар Ирланд, Люксембург, Словени тэргүүлжээ. Эдгээр улсад орон сууцны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 8-13 хувиар өссөн байгаа юм.

Түүнээс гадна дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, Лондонд төвтэй “Knight Frank” агентлагийн тооцоолсноор дэлхийн 56 улс, бүс нутагт орон сууцны үнэ жилд дунджаар 3.7 хувиар өсөж байгаа аж.