Menu

Luxury Apartment & Penthouse

< Буцах

Дэлхийн хотуудын орон сууцны үнийн тойм

Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн “Global Property Guide”-аас танилцуулж буй дэлхийн зарим улс орнуудын нийслэл хотуудын орон сууцны үнийг та бүхэнд танилцуулж байна. Нэг ам метр талбайн үнэлгээгээр Хонконг, Их Британи зэрэг тэргүүлж байгаа юм. Харин манай өмнөд хөршид нэг ам метр орон сууцны үнэ 11829 ам.доллартай тэнцэж байгаа бол хойд хөршийн Москва хотод орон сууц нэг ам метр тутамд дунджаар 14714 ам.доллараар үнэлэгдэж байна. Тэгвэл “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар Монголд дотоодын орон сууцны дундаж үнэ 897 ам.доллараар хэмжигдэж байгаа юм.

Улс орнуудын орон сууцны үнэ болон зах зээлд тухайн улсын эдийн засгийн байдал, бодлогын хүү, хүн амын тоо болон орлогын өөрчлөлт, ажил эрхлэлт, зах зээлийн нийлүүлэлт зэрэг үзүүлэлт голлон нөлөөлдөг билээ.