
Luxury Apartment & Penthouse
5 одтой зочид буудлын үйлчилгээг танд хүргэнэ
Тансаг зэрэглэлийн хотхонуудын хамгийн онцлох давуу тал бол тав тухтай орчин байдаг. “King Tower” хотхон оршин суугчдынхаа тав тухыг хангахын тулд угтан авах ресепшн, долоо хоногийн 24 цагийн турш таны аюулгүй байдлыг хариуцан ажиллах харуул хамгаалалт, зочид хүлээн авах, уулзалт хийхэд тохиромжтой тохилог бизнес лобби зэрэг таван одтой зочид буудлын жишиг үйлчилгээг танд санал болгож байна.
Мөн энтертайнмент төвүүд, тансаг зоогийн газрууд, фитнесс, чөлөөт цаг өнгөрүүлэх бусад үйлчилгээнүүд бүгд хотхоны дотор байрлахаас гадна газрын теннис, хоккей, сагсан бөмбөгийн талбай, түүнчлэн хүүхдийн тоглоомын талбай, орчин үеийн гэрэлт тохижилт бүхий усан оргилуур, амран суух сүүдрэвч, автомашингүй талбай гээд чөлөөт цагаа өнгөрүүлэх бүхий л төрлийн орчинг хотхон дотроо бид цогцлоолоо.
Хотхоны зохион байгуулалт
2-16 давхар
- Орон сууц
1 давхар
- Угтах үйлчилгээ
- Хүлээлгийн танхим
- Хүүхдийн тоглоомын төв
- Кино театр
- Үйлчилгээний бусад төвүүд
B1-B2 давхар
- Авто зогсоол

"Төгс байдал бол ганц удаагийн үйлдэл биш. Энэ бол зуршил."
— Аристотель
Ногоон орчин
Хотхоны нийт талбайн 40%-д ногоон байгууламж төлөвлөн байгуулж, чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт талбайг тохижуулсан юм.
Бид оршин суугчдынхаа амар тайван чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг хангахын тулд хотхоны нийт талбайн 40%-д буюу нийт 10,000 ам метр талбайд ногоон байгууламж төлөвлөн байгуулсан юм. Гацуур, нарс, хар мод, монос, хайлаас зэрэг нийт 12 төрлийн мод, бут, сөөг бүхий ногоон орчинг бүрдүүлэн, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах бүхий л нөхцөлийг таны гэр бүлд зориулан бид бүтээлээ.
Дэлхийн боловсролыг хотхоноосоо
“King Tower” хотхон нь дотроо дэлхийн жишигт нийцсэн сургууль, цэцэрлэгийн цогцолбортой Монголын хамгийн анхны хотхон гэдгээрээ онцлог.
Таны хүүхдийн тав тухтай орчин сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн “Монгол Билиг Оюун” сургууль цэцэрлэгийн цогцолбор нь олон улсын шилдэг “Cambridge”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч юм.