
Luxury Apartment & Penthouse
Улаанбаатарын хамгийн тааламжтай байршилд Таны гэр
Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тансаг зэрэглэлийн орон сууцыг онцгой байршлаар нь тодорхойлох нь бий. Улаанбаатар хотын төв цэгээс ердөө 3 км-ийн зайд орших атлаа нийслэлийн хамгийн цэнгэг агаартай бүсэд, Хатан Туул голоос 200 метр зайд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс 500 метр зайд оршдог нь тансаг зэрэглэлийн “King Tower” хотхоны давуу тал юм.
"Барилгыг бид зохион бүтээдэг. Гэхдээ эцсийн дүндээ тэрхүү барилга нь биднийг тодорхойлдог юм."
— Уинстон Черчилль
Дэлхийд танигдсан брэндүүд
Тав тух, аюулгүй байдал, удаан эдэлгээг бид эрхэм зорилгоо болгож, дэлхийд чанараараа танигдсан нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашиглаж байна.
Бидний танд санал болгож байгаа тансаг зэрэглэлийн “King Tower” орон сууцны хотхон оршин суугчдынхаа хувийн орон зайг сайтар бүрдүүлэхээр зохион байгуулагдсанаараа онцлог. Мөн дэлхийд чанараараа танигдсан нэр хүндтэй брэндийн бүтээгдэхүүнүүдийг барилгын бүхий л түвшинд ашиглаж байна.
Олон улсын өндөр чанартай барилга орон сууцны тоноглолд ашиглагддаг, чанараараа танигдсан дараах брэндийн бүтээгдэхүүнүүдийг бид ашигладаг.
• Kohler - Угаалгын өрөөний тоноглол
• LG Hausys - Эко ханын цаас
• Schüco - Цонх
• Miele - Цахилгаан хэрэгсэл
• Hörmann - Хаалга
• ter Hürne - Паркетан шал
• ThyssenKrupp - Цахилгаан шат
• Panasonic - Цахилгааны тоноглол
• Porcelanosa - Сантехникийн тоноглол
Танд зориулагдсан төлөвлөлт
Таны амьдрах тав тух, тааламжид нийцүүлэн хамгийн тохилог төлөвлөлт бүхий орон сууцуудыг бид санал болгож байна.
Crystal
Crystal ангиллын орон сууц нь 58-143м² талбай бүхий 2-4 өрөөний сонголттой ба өдрөөс өдөрт өөрчлөгдөн хөгжих технологийн дэвшилттэй уралдан алхах та бүхэнд зориулсан тайван орчинд тав тухыг мэдрүүлэх дээд зэрэглэлийн орон сууц юм.
Diamond
Diamond ангиллын орон сууц нь 118-167м² талбай бүхий 3-5 өрөөний сонголттой бөгөөд гайхалтай орчин, төгс шийдэл бүхий өрөөний загвар, тохижилт, тоноглол бүхэн нь орчин үеийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн яваа таны амжилтыг илтгэнэ. DIAMOND ангиллын орон сууц нь орчин үеийн шийдэл бүхий шалнаас тааз хүрсэн 6 метрийн өндөр цэлгэр цонхтой.
Duplex
Орчин үеийн, дотроо 2 давхар Duplex загварын орон сууц нь 94-215м² талбайтай бөгөөд шалнаас тааз хүрсэн 3-6 метрийн өндөр том цонхтой бөгөөд таны зочин болон гэр бүлийн хэсгийг тусгаарлаж өгөхөөс гадна байгалийн гэрэл илүү тусах боломжийг олгож өгснөөрөө давуу талтай.
Penthouse
“Luxury King Tower Apartment”-ын хамгийн дээд давхарт байрлах тансаг зэрэглэлийн Penthouse загварын орон сууц нь бүх зүг рүү тольдон харах боломжийг олгох 4 метрийн өргөн цонхтойгоос гадна байгалийн гэрэл шууд тусах 50-100м² талбай бүхий иж бүрэн тохижуулсан задгай террас хэсэгтэй.
Төлбөрийн уян хатан нөхцөл
“King Tower” тансаг зэрэглэлийн хотхоноос сонголт хийж буй шинэ оршин суугчдадаа зориулан бид байнга урамшуулалт хөтөлбөр зарлахаас гадна төлбөрийн маш уян хатан нөхцөлийг санал болгож байна.
Боломж 1
Эрхэм танд 0% хүүтэй 1 жил хүртэлх хугацаатай зээлд хамрагдах боломжийг олгож байна. (Урьдчилгаа 70%)
Боломж 2
Өөрийн хүссэн сонголтыг хийгээд жилийн 6% хүүтэй 3 хүртэлх жилийн хугацаатай зээлээр авах ОНЦГОЙ БОЛОМЖ-ийг зөвхөн бид олгож байна. (Урьдчилгаа 30%)
Боломж 3
Урьдчилгаа 30% төлөөд 80м² хүртэлх орон сууцыг Хаан банк болон Голомт банкны ипотекийн 6% зээлэнд хамрагдан шийдүүлэх боломжтой.