Menu

Luxury Apartment & Penthouse

< Буцах

2021 онд трэнд болох 5 интерьер декорын чиг хандлага

1. Байгалийн материал

Интерьер дизайнд байгалийн материалыг ашиглах нь хэзээд трэнд байсаар ирсэн ч 2021 онд байгалийн материалын ер бусын хослолуудыг түлхүү ашиглах хандлагатай байна. Мод, төрөл бүрийн металууд тэр ч байтугай шавар хүртэл ашиглагдах нь. Байгалийн материалыг хэтрүүлэхгүйгээр ашиглаж, аль болох байгалийн өөрийнх нь мөн чанараар үлдээх хэрэгтэй. Тухайлбал мод ашигласан бол түүнийг будалгүйгээр зөвхөн тосолбол материалын байгалийн бүтэц хадгалагдан үлдэж, гадаад төрх нь анхаарал татах болно. 
 

2. Геометрийн дүрснүүд

Интерьерт ашиглагдаж байгаа геометрийн дүрснүүд бараг хэзээ ч алга болохгүй трэнд болсон. Сүүлийн жилүүдэд хана, шал, мөн тавилган дээр хүртэл төсөөлшгүй байдлаар геометрийн хэлбэр дүрснүүдийг ашиглах болсон. 2021 онд харин тэгш гөлгөр, дугуйрсан тойрог маягийн хэлбэр дүрсүүд трэнд болох хандлагатай байна. Тухайлбал шилэн тавцантай дугуй метал ширээ, ханандаа бөөрөнхий геометрийн хээтэй зураг өлгөх, дугуй хэлбэртэй хивс дэвсэх гэх мэт. 
 

3. Хүйтэн өнгөний оронд дулаан өнгө 

Хүйтэн өнгөнүүд маш удаан хугацааны турш трэнд байсаар ирсэн. Энэ нь хойд зүгийн сэрүүн уур амьсгалтай бүсээс гаралтай алдарт Скандинав дизайны чиг хандлагаас улбаатай.  Тэгвэл 2021 онд цагаан болон бусад төрлийн хүйтэн өнгөнүүдийн оронд дулаан өнгөнүүд трэнд болох төлөвтэй байна.
 

4. Бараан өнгийн угаалгын өрөө

Гэр бүлд хичнээн хүн байх нь хамаагүй угаалгын өрөөнд бид ганцаараа үлддэг. Дотно байдлыг мэдрүүлдэг хар, бал чулууны сүүдэртэй угаалгын өрөө түгээмэл болж байна. Ийм интерьер нь хүнд илүү тайван байдлыг мэдрүүлдэг.
 

5. Мэдрэгдэх байдал

Интерьерт овон товонгүй гөлгөр гадаргуутай материал мөн л удаан хугацааны турш трэнд байсаар ирсэн. Гэхдээ 2021 онд энэхүү чиг хандлага өөрчлөгдөж  хүрэхэд таатай сэтгэгдэл, ямар нэгэн мэдрэмж төрүүлэм материалууд ашиглагдах төлөвтэй байна. Тухайлбал модны товгор хэсэг, чулуун шалны хүйтэн мэдрэмж, тавилга болон декорт ихээхэн ашиглагддаг хамба хилэн, зөөлөн арьсан материалууд гэх мэт.