Menu

Luxury Apartment & Penthouse

< Буцах

КАРЕНТИНЫ ҮЕЭР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ХӨГЖИЛДӨХ 10 АРГА

1. НУУЦ АГУЙ ХИЙЖ ТОГЛОХ

Буйдангийн дэр, бүтээлэг бусад жижиг дэрнүүдээ ашиглан жижиг том, янз бүрийн хэлбэртэй нууц агуй хийж тоглож болох ба энэхүү тоглоом нь хүүхдийн дүрслэн бодох чадварт сайн нөлөөтэй.

2. ЭРДЭНЭСИЙГ ХАЙХ

Жижиг зүйлүүдийг гэрийнхээ хаа нэгтээ нуу. Дараа нь гэрийнхээ газрын зургийг зураад нуусан зүйл бүрээ тэмдэглэж хүүхдээрээ хайлгаарай. Хэрвээ та том хүүхэдтэй бол юу нууснаа хэлэлгүй, нуусан зүйлээ тайлбарлан ойлгуулж хайлгаарай.

3. ШИНЖЛЭХ УХААНЫ ЭНГИЙН ТУРШИЛТУУД ХИЙХ

Шинжлэх ухааны янз бүрийн энгийн туршилтуудыг хамтдаа хийж, тэдэнд шинжлэх ухааны зарим зүйлсийн талаар ойлголт өгөөрэй. Тухайлбал сүүнд янз бүрийн өнгийн хүнсний будаг хийж өнгийг нь өөрчлөх гэх мэт.

4. ЛЕГО ХОТ БАЙГУУЛАХ

Томоохон цаасан дээр хүүхдийнхээ төсөөллийн хотыг зуруулаад дээр нь өөрт нь байгаа тоглоомуудыг байршуулан тоглоорой.

 

5. ЦЭЦЭГ ТАРИХ

Гэрийнхээ тагтан дээр хүүхэдтэйгээ хамт төрөл бүрийн ургамал цэцгийг хамтдаа тариарай. Энэ нь хүүхдийг байгалд ойртуулж эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг суулгахад тусална.

6. PUZZLE ЭВЛҮҮЛЭХ

Хүүхдийнхээ насанд тохируулан puzzle авч хамтдаа эвлүүлээрэй. Puzzle нь хүүхдийн тань логик сэтгэлгээнд сайнаар нөлөөлөхөөс гадна таны хувьд ч мөн стресс ядаргааг тань тайлах амралт байх болно.

7. ХАМТДАА ХООЛ ХИЙХ

Төрөл бүрийн хоол, кейкүүдийг хамтдаа хийгээрэй.  Энэ нь таны хүүхдийн цагийг үр бүтээлтэй өнгөрүүлээд зогсохгүй, цаашид амьдралд нь хэрэг болохуйц чухал чадваруудыг суулгахад тусална.

8. ДУУССАН ХАЙРЦГУУДЫГ АШИГЛАХ

Гэрт тань хэрэглэгдэхгүй, дууссан бараа бүтээгдэхүүний хайрцагнууд байгаа бол түүн дээр зурж, будаж, дүрс наах гэх мэтээр янз бүрийн зүйлийн дүрсүүдийг хийж болно. Тухайлбал дууссан салфетканы хайрцгаар мангас хийж болно.

9. ГЭР БҮЛИЙН МОД ЗУРАХ

Хүүхдүүдийнхээ хамтаар гэр бүлийнхээ ургийн модыг зураарай. Ингэхдээ мөчир бүрт нэр дурдагдсан хүмүүсийн талаар ярьж өгөөрэй.

10. ОНЛАЙНААР ИОГА ХИЙХ

Онлайнаар суралцаж болох хүүхдэд зориулсан иогийн дасгалуудаас үзэж хамтдаа хийгээрэй. Тухайлбал https://www.cosmickids.com/category/watch/ сайтаас хүүхдэд зориулсан иогийн дасгалуудыг үзэх боломжтой.